Menu
Shop
Filter
More
Category
Brand
Нийтийн үнийн жагсаалт

 

РТТ ХХК нь резинэн эдлэлийн засвар, үйлчилгээ, сургалт, бүтээгдэхүүний худалдааг 1998 оноос хойш тасралтгүй эрхэлж буй, 100% дотоодын хөрөнгө оруулалттай компани юм.

Бид R57 хүртэлх хэмжээтэй бүр төрлийн дугуйн засвар, конвейерийн туузны засвар, үйлчилгээ болон элэгдэл хамгааллын үйлчилгээг өөрийн болон харилцагчийн ажлын байранд үзүүлдэг тусгай мэргэжлийн баг, хамт олон. 

Бид Германы РЕМА ТИП ТОП, Италийн КОФРА, Америкийн АМЕ Интернэйшнл, Австрийн ИФЕ Ауфберайтунгстехник компаниудын бараа, бүтээгдэхүүнийг Монгол улсын зах  зээлд нийлүүлдэг. 

Монгол улсын хэмжээнд 3000 гаруй компани, бизнес эрхлэгч нартаа үйлчилж байна.

ТИП ТОП ЗАСВАРЫН ТӨВ  
Renew - Repair - Reuse зарчмын дагуу ТИП ТОП ЗАСВАРЫН ТӨВ нь нарны цахилгаан үүсгүүрээр үйлдвэрлэсэн СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ-ийг ашиглаж, эвдэрч гэмтсэн резинэн эд ангиудыг, нэн ялангуяа бүх төрлийн дугуйг завсарлаж, дахин ашиглах нөхцлийг бүрдүүлдэг. Ингэснээр бид манай улсад дахин боловсруулах боломжгүй хог хаягдлыг бууруулах үйлсэд хүчин зүтгэж, байгаль дэлхийг хайрлан хамгаалахад хувь нэмрээ оруулж буй НОГООН БИЗНЕС ЭРХЛЭГЧ байгууллагуудын нэг байж чаддаг. 

Нийт 1510 м2 талбай бүхий хоёр засварын заалтай, 23 хүртэлх урттай ачааны машин орох боломжтой ачиж , буулгах хэсэгтэй. R57 хүртэлх хэмжээтэй бүх төрлийн дугуй засварлах Thermopress EM I болон Thermopress EM II халуун дарлагын машинуудтай, R35 хүртэлх хэмжээтэй дугуйг задалж, угсрах алсын удирдлагатай бүрэн автомат PROMAXX машинтай.

Конвейерийн тууз засвар ба үйлчилгээ

Манай компанихарилцагч байгууллагын захиалгаар бүх төрлийн EP үе бүхий конвейерийн туузыг /ремень/ ажлын талбар дээр нь халуун болон хүйтэн аргаар шинээр холбох, засварлах үйлчилгээ үзүүлдэг.

ЭЛЭГДЭЛ ХАМГААЛАЛ

БУЛ ХУЯГЛАЛТ

ДУГУЙ ЗАСВАР

СУРГАЛТ, ЗӨВӨЛГӨӨ

КОНВЕЙЕРЫН ТУУЗ

СУРГАЛТ, ЗӨВӨЛГӨӨ

cErtification

РЕМА ТИП ТОП ХК-ийн олон улсын техникийн сертификатжуулалтын зөвлөлийн шийдвэрээр манай ТИП ТОП ЗАСВАРЫН ТӨВ-ийн баг хамт олон засварын мэдлэг, чанарын үзүүлэлтээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “OTR дугуй засварын мэргэжлийн байгууллага” сертификатыг 2023 онд авсан.

Та сонирхож буй бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэл авах бол бидэнд хандана уу.    

 

 
Та бүхэн манай дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ Италийн алдарт COFRA брендийн
60 гаруй загварын энгийн болон ТУСГАЙ зориулалтын ажлын гутлуудаас сонголт хийх боломжтой.